ЗӨВЛӨМЖ: Харшил гэж юу вэ?, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Харшил гэж юу вэ?
Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг ХАРШИЛ буюу АЛЛЕРГИ гэнэ.
Хашил хэрхэн үүсдэг вэ?
Биднийг хүрээлэн буй бүх зүйлс харшил үүсгэх шалтгаан болдог. Хамгийн элбэг тохиолддог харшил үүсгэгчид:
  • Бүх төрлийн ургамал
  • Химийн /будаг/ болон эмийн бодис
  • Хүнс, хоол тэжээл
  • Тоос, тоосонцор /гэрийн, үйлдвэрийн, номны гэх мэт/
  • Хөгц
  • Шавьж
  • Амьтны үс, ноос
  • Зарим нэг гоёл чимэглэлийн металл эдлэл
  • Нарны хэт ягаан туяа
  • Агаарын бохирдол
  • Хөрсний элэгдэл
  • Агаарын хүйтэн хэм зэрэг болно.
Харшлын үед ямар ямар шинж тэмдэг илэрдэг вэ?. Үүнд:
  • Амьсгалын замын шинж тэмдэг: Нүд, хамар, хоолой загатнах, хамар битүүрэх, нус гоожих, найтаах, нулимс гарах, ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх, шуугиантай амьсгалах гэх мэт.
  • Арьсны шинж тэмдэг: Хэсэг газарт загатнах, улайлттай арьсны тууралт, бүх бие загатнах, бэлцрүүт тууралт гарах, атопийн дерматитийн шинж.
  • Бусад шинж тэмдэг: Ихэнхдээ ямар нэгэн хоол хүнс хэрэглэсний дараах хэвлийн шинж тэмдэг (гэнэтийн хүчтэй өвдөлт, гүйлгэх ), шавьжинд хатгуулсны дараах том хэмжээний хавдар гэх мэт.
Харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Аль болох харшил үүсгэж байгаа зүйлээсээ хол байж, тайван амрах, халуун хоол унд хэрэглэн бие махбодийн дархлааг хэвийн байлгахад анхаарах нь зүйтэй.
Сайн амрахад нойр их нөлөөтэй. Учир нь биднийг унтаж байх үед бие махбодь өөрийнхөө бүхий л дасан зохицол, өсөлт хөгжил болоод эд, эсийн нөхөн төлжих үйл ажиллагааг явуулж байдаг.
Харшилд өртсөн тохиолдолд хүн тодорхой хэмжээний сэтгэл санааны хямрал буюу стрессэд амархан өртдөг. Стрессийн эсрэг бидний бие махбодид үүсдэг даавар нь дархлалын тогтолцоог дарангуйлж, өвчний явцад сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд өвчнөөсөө хурдан ангижрахын тулд сэтгэл санаагаа тайван байлгахад онцгой анхаарах нь чухал.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ