108 иргэн ажиглан тусгаарлалтад байна

Коронавирусний халдварын тархалтаас шалтгаалан эх орондоо ирэх иргэд нэмэгдсэн. Ихэнх улс орнуудтай хийх нислэг цуцлагдсантай холбогдуулан ОХУ-аар дамжин ирж буй иргэд олон байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор дамжин ирж буй иргэдийг Дархан-Уул аймагт ажиглан тусгаарлалтад хүлээн авч байгаа билээ. Тэгвэл энэ сарын 15-16-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хил дамжин ирсэн 19 иргэнийг Дархан-Уул аймагт шилжүүлэн тусгаарлажээ. 
Ингэснээр Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар нийт 108 иргэнийг ажиглан тусгаарлах болон эмчлэн тусгаарлах байранд байрлуулаад байна. Иргэдийн биеийн байдал ямар нэг зовуурьгүй хэвийн байгаа ажээ.
Montsame.mn
 


скачать dle 12.0

Холбоотой мэдээ