Вуди Аллен Карла Брунигаас болж цус харвах шахаж байжээ

Нэрт найруулагч Вуди Аллен Францын тэргүүн хатагтай асан Карла Брунгаас болж үхэх шахаж байсан сонирхолтой түүх байдаг аж.
Найруулагчаас “Парисын шөнө”  кинонд тоглох урилга хүлээж авсан Карла Бруни найруулагчдаа сонголтоо буруу хийхийн гайг яс маханд нь шингэтэл ойлгуулсан нь тэр аж. Тэргүүн хатагтай асан нэг зураг авалтыг 35 удаа дахиулж Вуди Алленыг цус харвуулах шахжээ. Уг нь түүний тоглох дүр тийм ч хэцүү биш, ердөө минут ч хүрэхгүй хэсэг байсан ч дахин дахин авсаар байгаад 35 удаа дахиулаад хаячихаж. Daily Mail сонинд энэ тухай “Вуди Алленд түүнийг зодох хүсэл их байсан ч эргэн тойрон хамгаалагчид нь байсан болохоор яаж ч чадсангүй” хэмээн шоглон бичиж байв.
Вуди Аллен Карла Брунигаас болж цус харвах шахаж байжээ
Жүжигчин хүний хамгийн энгийн чадвар болох “Камер руугаа харж болохгүй” гэсэн дүрмийг биелүүлэх гэж л тэргүүн хатагтай ингэж зовсон аж. Тэрээр урилга гардсаныхаа дараа нэгэн ярилцлагадаа өөрт нь жүжигчний өчүүхэн ч авьяас байхгүй гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрөөд “Би өөртөө 100 хувь итгэлгүй байна. Гэхдээ ийм боломжийг хэзээ ч алдахгүй. Хөгширсөн хойноо ач нартаа “Эмээ нь залуудаа Вуди Аллены кинонд тоглож явлаа” гэж яримаар байна шүү дээ” хэмээн өгүүлж байсан бөгөөд үүнийгээ ч амьдрал дээр баталсан нь тэр байжээ. Байдал жаахан эвгүйтсэн бол тэргүүн хатагтай асан ач нартаа “Эмээ нь залуудаа Вуди Аллений кинонд тоглож явлаа. Вуди Аллен надаас болж үхсэн шүү дээ” гэж ярих хэрэгтэй болох байжээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ