Лесотогийн тэргүүн хатагтай нөхрийнхөө хуучин эхнэрийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байна
Өмнөд Африкийн жижиг хаант улс болох Лесотогийн тэргүүн хатагтай Маесайя Тебейн нөхрийнхөө хуучин эхнэрийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан талаар тус улсын хэвлэлээр шуугьж байна.
Липолело Тебейн буюу Ерөнхий сайдын хуучин эхнэр нь 2017 оны 6-р сард Томас Тебейнийг Ерөнхий сайд болох тангаргаа өргөхөөс ердөө хоёрхон хоногийн өмнө нийслэл Масеру дахь гэрийнхээ гадаа буудуулж амиа алдсан ажээ. Энэ хэрэгт одоогийн эхнэр Маесайяг нь шүүхээс буруутгасан бөгөөд тухайн үед Липолелогийн хамт байсан эмэгтэйг ч хөнөөхийг завдсан хэмээн түүнийг давхар яллах хүсэлтэй буйгаа илэрхийлээд байна. Мөн тус хэрэгтэй нэр холбогдсон тул 1-р сард ирж байцаалт өгөхийг шаардсан ч Маесайя ирээгүй учир гол сэжигтнээр татах болсон гэнэ.
Ерөнхий сайд эхнэрээ нас барахаас өмнө салах гэрээнд гарын үсэг зурахаар зөвшилцөж байсан ба өнгөрөөд 3 сар ч болоогүй байхад ахин гэрлэжээ.
Нэмж дуулгахад улс төрийн дарамт шахалт нэмэгдэж буйтай холбогдуулан 80 настай Ерөнхий сайд Томас өнгөрсөн сард эрх баригч намын хүслийг хүндэтгэж, албан тушаалаасаа огцрохоо мэдэгдэж байсан ч огцруулах хугацаа хараахан зарлагдаагүй байгаа аж.