Хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завджээ
Хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлснээ Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газраар 2020 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр буюу өнөөдөр Монгол Улсын иргэн П нь өмсөж явсан хүрэмнийхээ халаасанд 1.3 кг алт нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Уг үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, хойшлуулашгүй ажиллагаа явуулж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.