Улсын хилээр 2.7 килограмм алт нэвтрүүлэхийг завджээ
Хилээр хууль бусаар алт нэвтрүүлхэийг завдсан хэргийг өчигдөр илрүүлжээ. Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газраар Монгол Улсын иргэн Т.Г нар нь өөрийн гар тээш болон биедээ 2.735 кг алт нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.
Энэ үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн хойшлуулашгүй ажиллагаа явуулж, Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар