Ялалтын баярын парадыг хойшлууллаа
ОХУ-ын ҮАБЗ өнөөдөр хуралдаад ирэх сарын 9-нд Москвад болох байсан Аугаа их, эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын жагсаалыг хойшлуулжээ. Удахгүй Ерөнхийлөгч В.Путин энэ талаар мэдэгдэл хийх юм байна.
ОХУ-ын Ахмадын байгууллагаас өчигдөр Ерөнхийлөгч В.Путинд хандан жагсаалыг хойшлуулах хүсэлт илгээжээ. Захидалд “Ялалтын баяр нь хүн төрөлхтөнд эрсдэл учруулах ёсгүй, харин ч аюулгүй байдлын бэлгэ тэмдэг нь байх ёстой” гэх зэргээр бичсэн байжээ.
РБК сонинд бичсэнээр Ерөнхийлөгчийн засаг захиргаа болон Засгийн газар жагсаалыг зохион явуулах боломжийн талаар хэд, хэдэн хувилбар гарган сулдалж байгаа бөгөөд ирэх намар явуулах магадлал өндөр юм байна.