Нийтийн эзэмшлийн гудамж талбайг ариутгалаа

Ариутгал халдваргүйжүүлэх ажилд зориулж аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын захирамжаар 5,5 сая төгрөгийг шийдвэрлэжээ.
Онцгой байдлын албаныхан 135000м2 нийтийн эзэмшлийн зам талбайд Мал эмнэлгийн газрынхан нийтийн эзэмшлийн зургаан цэгийн 12974м2 талбайг тус тус ариутгажээ.
Албаныхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу жавелионы 0.03 хувийн уусмалаар шүршиж халдваргүйжүүлсэн аж.