Хилийн цэргийн 0214-р ангид 12 мотоцикл олгов

Говь-Алтай аймгийн Хил хамгаалах туслах хүчний 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсан хилийн харуулуудыг унаажуулах зорилтын хүрээнд Алтай сум дахь Монгол Улсын баатар Д.Гуулингийн нэрэмжит хилийн цэргийн 0214-р ангид 12 мотоцикл олголоо.                                                   
Уг ажлыг орон нутгийн төсвийн 24 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 15-нд 0214 дүгээр ангийн захирагч, хурандаа Н.Батсайханд аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат албаны бусад төлөөллийн хамтаар хүлээлгэж өгсөн юм.
Ийнхүү Монгол Улсын баруун өмнөд хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалж байдаг Говь-Алтай аймгийн Алтай суман дахь хилийн цэргийн 0214 дүгээр ангийн үйл ажиллагаа явуулах материаллаг баазыг нэмэгдүүлж, улсын хил орчмын дэглэм сахиулах ажилд дэмжлэг үзүүлэв.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ