ХХЕГ-ын даргаар бригадын генерал Ж.Бямбасүрэнг томиллоо
ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэнг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар албан тушаалаас нь чөлөөлсөн. Тэгвэл өнөөдөр түүний оронд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэнг томилжээ. ХХЕГ-ын шинэ удирдлагыг томилох байлдааны туг хүлээлцэх ёслолд Хууль зүйн сайд Ц.Нямдорж оролцжээ.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга бөгөөд хилийн цэргийн командлагчаар томилогдсон бригадын генерал Ж.Бямбасүрэн Ховд аймгийн уугуул, 1976 онд төрсөн, хилийн цэргийн залуу генералуудын нэг юм. Тэрээр ОХУ-д хилийн цэргийн академи төгссөн. ХХЕГ-ын ажлын албаны дарга, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, Тамгын хэлтсийн дарга, хилийн 0286, 0151 дүгээр ангиудын захирагчийн албыг тус тус хашиж байгаад ХХЕГ-ын штабын даргаар томилогдон ажиллаж байжээ.