10 хүний найм нь коронавирусийг дарахын тулд эрхээ хязгаарлуулахад бэлэн байна
Дэлхийн хүн амын 81 хувь нь үхлийн аюултай коронавирустэй тэмцэх ажилд зориулан эрхээ хязгаарлуулахад бэлэн байна. “Gallup International”-ийн судалгаанд энэ талаар бичжээ. Санал асуулгыг дэлхийн 18 улсын 17 000 иргэнээс авсан байна.
Ирак, Пакистаны иргэдийн 92 хувь нь “Бэлэн” хэмээж бусдыгаа тэргүүлсэн бол Энэтхэг /59/, Филиппин /58/, Болгар /53/, Австри /51/ удаалсан байна. Дэгдэлт өндөр байгаа Итали, ОХУ-ын иргэдийн 44 хувь нь вирусийг дарахын тулд эрхээ хязгаарлуулна гэдгээ илэрхийлсэн аж.
Харин Япончуудын 7 хувь нь л вирусийн тархалтыг намжаахын төлөө эрхээ хязгаарлуулахад бэлэн байгаа ажээ.