Азийн хамгийн том хүнсний захыг хаахыг шаардаж байна
Ази тивдээ хамгийн томд тооцогддог Энэтхэгийн Азадпур манди хүнсний зах хаагдаж магадгүй болжээ. Худалдаачин эр ковид19 өвчнөөр нас барсны дараа тус захын худалдаачид өөрсдөө захыг хаахыг шаардаж эхэлсэн байна.
Азадпур Манди зах дээр жимс, вандуй худалддаг 57 настай нар даваа гаригт коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, мягмар гарагт нас барсан аж. Үүний дараа тусгай баг гарч, захын худалдаачдад вирусийн оношилгоо хийж эхэлсэн юм байна. Ингэхдээ нас бардаг өвчтөнтэй харилцаж байсан хүмүүсийг л шалгаж байгаа нь худалдаачдад таaлагдаагүй аж. Тэд захыг нэгмөсөн хааж, бүх худалдаачдаас шинжилгээ авахыг шаардаж байгаа ажээ.
Азадпур Манди нь Дели хотод байдаг бөгөөд 78 га талбайтай, өдөрт 200 гаруй мянган хүн үйлчлүүлдэг аж. “Hindustan Times” сонинд энэ талаар мэдээллээ.