“Олон улсын эх дэлхийн өдөр” тохиож байна
Өнөөдөр “Олон улсын эх дэлхийн өдөр” тохиож байна. “Амьдарч байгаа эх дэлхийнхээ ирээдүйгээ хайрлан хамгаалахын төлөө дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн нэг бүрийн дуу хоолойг нэгтгэн илүү их хор уршиг тарихгүйн төлөө тэмцэх”-ийг энэ өдөр уриалдаг.
“Эх дэлхийн өдөр”-ийн 50 жилийн ой энэ жил тохиож байгаа юм байна. Жил бүр энэ өдрийг өөр өөр уриан дор тэмдэглэдэг бөгөөд энэ жилийн хувьд “Climate action” буюу “Уур амьсгалын эсрэг хөдөлгөөн” гэсэн уриан дор тэмдэглэж байна.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөнд өртөгдөн ургамлын төрөл зүйлийн хомсдолд нэрвэгдэж буй даян дэлхийн 8 дахь орон болсон. Тиймээс манай улсад өнөөдөр хүний үйл ажиллагааны нөлөөгөөр биологийн олон янз байдлын амьдрах орчин доройтож, улмаар тэдгээрт дасан зохицох төрөл зүйлийн тоо, хомсдох шалтгааныг хохирол багатайгаар даван туулахад онолын болоод практик мэдлэгийг түгээх, гамшгийн эрсдлийг бууруулах зэргээр дасан зохицохуйн стратегийг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд судлаач эрдэмтэд хамтран, шат дараатай ажлуудыг хийж байгаа гэлээ.