Нүхэн жорлон ариутгал 50 хувьтай байна

"Эрүүл Мөрөн хот" аяны хүрээнд Мөрөн хотын нийтийн эзэмшлийн зам талбайг бүрэн ариутгасан. Харин айл өрхүүдийн нүхэн жорлон ариутгал 50 хувьтай байна.
Мөрөн сумын хэмжээнд 9600 гаруй нүхэн жорлон байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1-8-р багийн 4747 нүхэн жорлонд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийсэн байна. Энэ долоо хоногт үлдсэн багуудын айл өрхүүдийн нүхэн жорлон ариутгаж дуусах юм байна.Айл өрх бүрт нүхэн жорлон ариутгах, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, зөвлөмж тараах ажилд 140 иргэнийг түр ажлын байраар ханган ажиллуулж байгаа аж. 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ