М.Оюунчимэг: Төр, иргэн хоёрын гүүр болсон Өргөдлийн байнгын хороог татан буулгаж болохгүй
Парламент УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд Өргөдлийн байнгын хороог татан буулгаж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог хувааж хоёр Байнгын хороо болгох санал багтжээ. Тодруулбал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог Хүн ам зүй, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн байнгын хороо, нөгөөн нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо гэж нэрлэхээр төлөвлөсөн юм байна.
Өргөдлийн байнгын хороог татан буулгах энэ саналыг Өргөдлийн байнгын хороо дарга, М.Оюунчимэг гишүүн эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Тэрээр "Ард түмнийг УИХ-тай холбож өгдөг ганц Байнгын хороо бол Өргөдлийн байнгын хороо. Ард иргэд тээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу санагдсан үедээ Өргөдлийн байнгын хороонд ханддаг. Ингэхдээ зөвхөн хувь хүний асуудал бус нийтийн эрх ашгийг зөрчсөн, хууль тогтоомж хэрэгжихгүй байгаа тохиолдолд ханддаг юм. Нээлттэй хэлэлцүүлгийг хамгийн сайд хийдэг Байнгын хороо бол Өргөдлийн байнгын хороо" гэлээ.