14 аж ахуйн нэгж ноолуур худалдан авах гэрээ байгуулжээ

Манай улс жилд нийтдээ 10 мянган тонн ноолуур самнадаг байна. Үүний 3000 тонныг дотоодын үйлдвэрлэгчид авч бүтээгдэхүүн хийдэг бол үлдсэн 7000 тонныг нь гадаад руу гаргадаг. Гэхдээ энэ жил онцгой нөхцөл байдал үүссэн учир гадаад руу гаргадаг ноолуурыг худалдан авагчид, хөрөнгө оруулагчид байхгүй. Үүнтэй холбоотойгоор 7000 тонн ноолуур үнэгүйдэх нөхцөл байдал үүсчээ. Өнөөдрийн байдлаар зүүн дөрвөн аймгийн ноолуурыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай бодлогын гэрээ байгуулсан үндэсний үйлдвэрлэгчид худалдан авч эхэлсэн. Нийт 14 аж ахуйн нэгж ноолуур худалдан авах гэрээ байгуулжээ. Гэвч Засгийн газрын ноолуурын үнийг тогтоож, үндэсний үйлдвэрүүдэд худалдааллаа ч асуудал шийдэгдэхгүй гэж үзэн УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг тогтоолын төсөл боловсруулаад байна. Уг тогтоолын төсөлдөө үндэсний үйлдвэрүүдэд ноолуураа тушаасан малчдад нэг кг ноолуур тутамд нь 20 мянган төгрөгийн урамшуулал олгох заалт оруулсан юм. Ингэснээр 200 мянган малчин өрхийн 800 мянган иргэний орлогыг нэмэгдүүлнэ гэж тооцжээ. Хөрөнгийн эх үүсвэрийн тухайд улсын төсвөөс 200 тэрбум төгрөг гаргах юм байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ