Жүжигчин Б.Энхтүвшинг ХАР ТАМХИ хэрэглэж байхад нь баривчилжээ

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоор олонд танигдсан жүжигчин Б.Энхтүвшинг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид баривчилжээ.
Хэргийг талаар тодруулбал, өчигдөр буюу аравдугаар сарын 21-ний оройн 20:00 цагийн орчимд Б.Энхтүвшин нарыг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь баривчилсан байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, түүнийг нэр бүхий хоёр этгээдийн хамтаар саатуулсан бөгөөд түүний биеэс  НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцид багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй бодис хураан авчээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ