Цахимаар үйлдэгдсэн 19 хэргийн 15 нь фэйсбүүк орчинд үйлдэгджээ

“Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болох “Нягтлах тусам аюулгүй” аяныг зохион байгуулж байгаа билээ. Аяны хүрээнд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нэлээд ажил зохиож байгаа бөгөөд 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар цахим орчинд үйлдэгдсэн 19 гэмт хэргийг илрүүлсэн байна. Үүний 15 нь фэйсбүүк орчинд иргэдийг залилсан хэрэг байжээ.
Сүүлийн үед хуурамч линк ашиглаж фэйсбүүкийг нь хакердаж, найз нөхөд, хамаатан садан, эргэн тойрныхноос нь мөнгө гуйх, залилах хэргүүд нэлээд гараад байгаа бөгөөд хилийн чанадаас ч үйлдэгддэг тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.скачать dle 12.0

Холбоотой мэдээ