Улсын Онцгой комиссын дарга ирэх сард Монгол улсын 2000 иргэнээ татан авах шийдвэр гаргалаа
Улсын онцгой комиссын даргын шийдвэрийн дагуу ирэх зургадугаар сард найман улаагийн захиалгат нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авна. Үүнд:06 дугаар сарын 10-нд Казакстан,
06 дугаар сарын 11-нд Токио,
06 дугаар сарын 15-нд Энэтхэг,
06 дугаар сарын 17-нд Сөүл (транзит),
06 дугаар сарын 18-нд Сөүл
06 сарын 19-нд Франкфурт хотруу нислэг үйлдэх юм.
Мөн 06 дугаар сарын 25, 28-нд нислэг үйлдэх бөгөөд одоогоор чиглэл нь тодорхойгүй байна.
Захиалгат нислэгээр ирэх иргэдийг өмнө тавьж байсан таван шаардлагын дагуу бүртгэх бөгөөд эх орондоо ирээд 21 хоног тусгаарлалтад байх шаардлагатай.
Манай улс өнгөрсөн хугацаанд буюу 2020 оны нэгдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 29-ний хооронд нийт гадаадын 30 орноос агаарын замаар 3488, автозамаар 5580 нийт 9068 иргэнээ эх оронд нь авчираад байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.