Явах хүнээр ачаа бүү татуул
Уг нь улаан махны хэрүүл хийхийг монголчууд цээрлэдэг. Гэтэл энэ ёс заншлыг маань далимдуулдаг хэсэг нөхөд байна. Тэд жил бүр “Нөөцийн мах”-н дээр “ажилладаг” гэж байгаа. Өмнө нь өөхтэй, тарганыг нь шилж сорчилж авдаг байсан бол өнөө жил бүр 1.6 тн мах сох дутаачхаад “дүлий годил” гэдэг шиг л чихнийхээ хажуугаар өнгөрүүлэв.
Ингэж хэлэхийн учир нь Захирагчийн ажлын албаны 1 дүгээр сарын сүүлчээр буюу 31-ний өдрийн хуралдаан дээр 13.6 тонн мах “НӨӨЦӨЛСӨН” гэх мэдээлэл сонсч, солилцож байсан.
Гэтэл нөөцийн махыг зарж эхлэхийн өмнө ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Бид энэ жил 12 тонн мах бэлтгэсэн. Дээр нь экспортод гаргах гээд гологдсон 12 тонн мах бий. Ингээд 24 тонн махаар бид хаврын уртыг давна” гэх өнгө аястай мэдээлэл хийж байв. Тэгвэл аль шатандаа 1.6 тонн мах алдагдсан нь одоо ч “НУУЦ” хэвээр л байна. Орон алдаж, тоо андуурч бичнэ гэж баймааргүй. Тэр тусмаа 2-ыг 3, 0-ийг 6 болгоод биччихдэг саөнхүүгийн мэргэжилтнүүд байхгүй.Тэгэхлээр Ч.Улаан сайд ёстой гүрийсээр 1.6 тонн махаа ачаалаад явав аа, хөөрхий. “Явах хүнээр ачаа бүү татуул” гэдэг чинь угтаан бол үүнийг л хэлээд байгаа юм шүү дээ.
Гэхдээ тэрбээр ганцаараа ч энэ асуудалд орооцолдоогүй гэдэг. Хятадын хөрөнгө оруулалттай “Дун Юань ХАА” ХХК-ийг жил бүр “НӨӨЦИЙН МАХ” бэлтгэлд оролцуулдаг байсан нь энэ жил л илэрсэн байдаг. Учир мэдэх хүмүүс үүнийг “Дун Юань ХАА” ХХК бол халхавч. Тус компани 2017 оноос эхэлж “НӨӨЦИЙН МАХ бэлтгэж байгаа” гэж байсан удаатай.
Үүнтэй зэрэгцээд “ Монгол Улс махны 140 гаруй үйлдвэртэй. Гэвч 12 компани БНХАУ руу мах экспортлох квоттой. Квот нь цөөн учир эрэлт бий болгож, авлигаар өгдөг гэх яриа гарч үүнийг нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн "Квот олгосон 12 компанийн 9 нь БНХАУ-ынх, 3 нь сайд дарга нарынх. Тэдгээр дотор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүүгийн компани 500 тонн мах бэлтгэх зөвшөөрөлтэй. Ийм луйврын системийг ХХААХҮ-ийн үе үеийн сайд хэзээ ч хийж байгаагүй. Хулгайн энэ системийг Ч.Улааны үед л хийж эхэллээ." гэж ярьж байсан нь батлах шиг.