Хөдөлгөөнт эргүүлээр 1500 ажилтан ажиллажээ
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр бую 6 дугаар сарын 4-нд ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа: “Ойн тухай хуульд заасан хаврын хуурайшилтын хугацааг гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10-ныг хүртэл байхаар хуульд тусгасан байдаг. Энэ жилийн хаврын хуурайшилтын хугацаа дуусч байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэй, гал түймэр гарах эрсдэл нэмэгдсэн. Засаг даргын зүгээс гурван удаагийн захирамж гаргасан.
Өнгөрсөн хугацаанд 150 гаруй тохиолдлыг байгаль хамгаалагчид тогтоож, нийт 5000 гаруй иргэний хөдөлгөөнийг хязгаарласан. Мөн өнгөрсөн долоо хоногт гагнуур хийсэн 15, ил задгай гал түлсэн гурван тохиолдлыг илрүүлж, түймэр гарах эрсдэлээс сэргийлж ажиллалаа. Нийт 1500 ажилтан хөдөлгөөнт эргүүлээр ажиласан байна" гэж мэдээлэв.