Номын баяр үргэлжилж байна
“Улаанбаатар номын баяр 2020” Мишээл экспо төвд үргэлжилж байна. Гурван өдөр болох энэ баярыг өчигдөр нээсэн бөгөөд анх удаа "Цааснаас цахимаар уншъя", "Гэртээ хүссэнээрээ уншъя" уриатай бөгөөд уламжлалт болон цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Иргэд Мишээл экспо төвөөр зочилж, зохиолчийн гарын үсэгтэй номыг 10-70 хүртэлх хувийн хямдралтай худалдан авах боломжтой. Түүнчлэн хүссэн номоо “Mplus” аппликейшнээр захиалж, "Монгол шуудан"-гаар гэртээ хүргүүлэх боломжтой юм.