Хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллахыг хүсье
УИХ-ын 19-р тойрогт бие даан нэр дэвшигч Т.Ганболд Дархан-Уул аймгийн 14-р багийн иргэдтэй уулзлаа. Иргэн Т.Жаргалсайхан амжилт хүсээд, хүнсний аюулгүй байдалд сэтгэл зовниж явдгаа хэлэв. “Миний найзын хүү 37 настай залуу ходоодны хорт хавдраар саяхан ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Энэ нь бид хүнсний аюулгүй байдал алдагдсан, найдваргүй бүтээгдэхүүнийг ямар ч хяналтгүйгээр хэрэглэж байгаагаас үүдэлтэй гэж би боддог. Та энэ асуудалд анхаарч, бас хууль эрх зүйн орчинг бүрдүүлж ажиллана гэдэгт би итгэж байна” гэв.
ЗАЛУУСАА ДЭМЖИЖ АЖИЛЛАНА ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА
Б.Номгон “Би хотод сурдаг. Зундаа Дархан хотдоо ирээд ажил хийж, туршлага хуримтлуулан бас бусдад тустай зүйл хийе гэхээр ажил олддоггүй. Дэлхийн бусад оронд оюутнууд болон залууст зориулсан ажил, тусгайлсан хөтөлбөр, цалин өгөх хууль хүртэл байдаг юм билээ. Та ийм боломжийг залууст олгохын төлөө хичээнэ гэдэгт би итгэж байна. Танд амжилт хүсье” гэлээ.
ӨӨДРӨГ БАЙГААРАЙ, ҮЙЛС ТАНЬ БҮТНЭ
Иргэн Ц.Дэлгэр “Таныг Дархан-Уул аймагт нэр дэвших болсон гэдэг мэдээг дуулаад би шууд сонголтоо хийсэн. Сайн сайхан явахад элдвээр хэлж, харлуулах гэсэн хүмүүс их болжээ. Танд амжилт хүсээд, өөдрөг байгаарай, үйлс тань бүтэх болтугай гэж ерөөе” гэв.
УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигч Тордайн Ганболдын сонгуулийн штаб