ОХУ-ын лабораторид шинжлүүлсэн сайжруулсан түлш стандартын шаардлага хангажээ

ОХУ-ын Москва хот дахь МонголынЭСЯ-аар дамжуулан Санкт Петербург хотын “Бюро Веритась Русь” ХК-ийн “Регион Север Запад” лабораторид“Тавантолгой түлш”ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг шинжлүүлэхээр явуулсан. Шинжилгээний битүүмжилсэн хариуг ОБЕГ-т энэ сарын 25-ны өдөр ирүүлжээ.

Тус лаборатори шахмал түлшинд техникийн шинжилгээ, элементийн шинжилгээ, чөлөөт хөөлтийн индекс, химийн найрлага зэрэг үзүүлэлтийг шинжилжээ. Техникийн шинжилгээний дүнгээр, чийглэг 10-аас доош байх ёстой бөгөөд 2.4 хувь, үнслэг нь 29-иас ихгүй байх ёстойгоос 22.2, дэгдэмхий байдал 22 хувиас ихгүй буюу 19.6 хувь, хүхэр нэг хувиас доош буюу 0.89 хувь, илчлэг 4200 kkал-аас багагүй байх ёстойгоос 6374 байна. Мөн нүүрсний коксжих үзүүлэлтийн зэргийг хэмжихэд чөлөөт хөөлтийн зэрэг 1 гэсэн үзүүлэлттэй гарсан нь коксжих зэрэг бага эрчим хүчний нүүрс болохыг илтгэж байна. Ийм үзүүлэлттэй нүүрсийг ахуйн хэрэгцээнд хэрэглэж болох юм байна.

Химийн найрлагыг хэмжихэд цахиурын исэл /кварц/, хөнгөн цагааны оксид, төмрийн /III/ оксид, кальцийн оксид, магнийн оксид, натрийн оксид, калийн оксид, титаны оксид,фосфорын оксид, манганийн оксид, хүхрийн оксид зэрэг газрын гадаргад /шавар, шохой зэрэг/ оршин байдаг элементүүд бүрдүүлж байгааг тодорхойлжээ. Иймд ОХУ-ын лабораторид хийлгэсэн шахмал түлшний техникийн шинжилгээний үзүүлэлт нь "Сайжруулсан хатуу түлш 5679:2019" стандартын шаардлага хангаж байгааг илтгэлээ. Өөрөөр хэлбэл, МонголУлсын 3 лабораторид шинжлүүлсэн шинжилгээний дүнг бататгажээ. Сайжруулсан түлшийг шинжлүүлэхээр Япон, Хятад, Солонгос улсад дээж явуулсан бөгөөд шинжилгээний хариу ирээгүй байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ

learning.culpraj.org
mock.deeper.org.in
trymasak.my
telekom.com.my
journal.inforakyat.my
journal.expat.com.my
journal.banglacyber.com
journal.huree.mn
ejournal.wiproconsumercare.com
ejournal.gcstore.ma
ejournal.santoorscholarships.com
journals.pradipverma.com
journals.santoorstayyoung.com
ejournal.thebetterbath.in
ejournals.enchanteur.in
ejournal.ubtraffic.mn
journals.costuless.com.ph
e-journal.balarammullick.com
e-journal.edchart.com
e-journals.snvpharmacycollege.com
ejournal.kiff.in
journal.diycart.in
ejournal.rspindia.net
journals.hmgstones.com
journal.sdmcds.org
ejournal.asusshowroominchennai.com
ejournals.perfectpdfeditor.com
ejournal.thesage.co.in
journal.pilirestaurant.com
e-journal.emausamhau.com
ejournals.mightymagpie.in
journals.shrichyawanayurved.com
journals.jimsh.org
ejournal.homerevise.co.in
toto macau
slot gacor
viral88
winstrike69
data hk
gojekpot