Цусны донорын Дэлхийн өдрийг цахимаар тэмдэглэн өнгөрүүлнэ

 
2004 оноос дэлхий нийтээр энэ өдрийг бусдад амьдрал бэлэглэгч цусны доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор "Цусны донорын дэлхийн өдөр" болгон тэмдэглэж ирсэн билээ. Дэлхий даяар шинэ коронавируст халдвар (Ковид-19) цартахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ жилийн “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг дэлхий дахинд  “Эрүүл дэлхийн төлөө цусаа бэлэглэцгээе” уриан дор цахим хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 
Манай улсын хувьд энэхүү өдрийг өдгөө 17 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлаа базааж байгаа бөгөөд 06 сарын 14-ний өдрийн цахим арга хэмжээг Төр.мн сайт, мөн Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн фэйсбүүк хуудсаар 12:00-13:30 цагийн хооронд шууд дамжуулан хүргэх юм байна. 
Монгол Улсынхаа цус, цусан бүтээгдэхүүний нөөц, аюулгүй байдлыг хангаж ажилладаг цусны салбарын нийт эрүүл мэндийн мэргэжилтэн , ажилтанууд,  үе үеийн нийт ачтан донорууд, улаан загалмайчид, байнга дэмжиж хамтран ажилладаг бүхий л байгууллага, иргэддээ “Цусны донорын дэлхийн өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье..

скачать dle 12.0

Холбоотой мэдээ