Туркт байгаа монголчуудад хүнсний карт олгож эхэлжээ
ГАЯ, УОК-оос хилийн чанадад мөнгө санхүү болон бусад шалтгаанаар хүндрэлтэй байдалд орсон иргэдийн судалгаа тогтмол хийгдэж байгаа юм. Уг судалгаагаар Турк улсад байгаа иргэдийн нөхцөл байдал бусад орныхтой харьцуулахад хүнд байгаа аж. Иймээс Истанбулд байгаа ЕКГ-аар дамжуулан хүнд нөхцөлд орсон иргэдэд хүнсний туслалцаа үзүүлэх ажлыг эхлүүлжээ.
Энэ ажлын хүрээнд 168 өрхийн 580 гаруй иргэнд хүнсний дэлгүүрээс 7-10 хоногийн хүнсээ бэлтгэх карт олгож байгаа юм байна.