Шагнаж урамшууллаа

“Нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд төр, захиргааны байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд идэвх, санаачилгатай оролцож нийслэл, дүүргийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байгаа Чингэлтэй Дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн багш дасгалжуулагч нарыг дүүргийн Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа.
Шагналыг дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл гардуулан өгч ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөлөө. Чингэлтэй дүүргийн Өсвөрийн шигшээ багууд 2008 онд байгуулагдсан цагаас хойш Залуучуудын жүдо бөхийн олимпийн мөнгөн медаль, Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 алтан медаль, Софт теннисийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 хүрэл медаль, Жүдо бөхийн  дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 хүрэл медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 6 алт, 10 мөнгө, 15 хүрэл медаль, Олон улсын тэмцээнээс 35 алт, 48 мөнгө, 27 хүрэл медаль, Монголын хүүхдийн спортын их наадмаас 21 алт,  19 мөнгөн медаль, 15 хүрэл медаль зэрэг томоохон амжилтуудыг үзүүлжээ. Нийт 2017 онд 509 медаль, 2018 онд 435 медаль, 2019 онд 378 медаль, 2020 оны 1 дүгээр сард 84 медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн юм.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ