Хот хоорондын зорчигч тээвэрт автобус нэмж үйлчилнэ

Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээврийн бүх чиглэлд 3-4 автобус нэмэлтээр үйлчилгээнд гаргах болжээ.
Тодруулбал, Улсын онцгой комисс (УОК)-ын шийдвэрийн дагуу өнгөрсөн сарын өнгөрсөн сарын 23-нд хаасан улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 06.00 цагт нээх юм. Одоогийн байдлаар 5000 орчим иргэн хот хооронд зорчих тасалбар захиалсан нь энгийн үеийнхээс 2 дахин их үзүүлэлт гэдгийг Автотээврийн үндэсний төвийн Зорчигч тээврийн тасгийн дарга Г.Дуламсүрэн мэдээлэв.
Тэрбээр, “АТҮТ-тэй гэрээтэй 64 аж ахуйн нэгж нийт 62 чиглэлд зорчигч тээвэрлэж байна. Эдгээр аж ахуйн нэгж өдөрт 2500-3000 зорчигч тээвэрлэдэг байсан. Харин энэ удаад ачаалал огцом нэмэгдэх тул тээврийн хэрэгслийн тоог нэмэх болсон. АТҮТ-өөс зорчигч тээврийн үйлчилгээний тасалбар дуусах, хомсдох зэрэг эрсдэл үүсгэхгүй байхаар ажлаа төлөвлөсөн” хэмээв.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ