Төсвийн хөрөнгөөр барьсан барилгын төлбөрт хүү бодохгүй

 
Орон сууцуудыг 15 жил хүртэлх хугацаатайгаар түрээслээд өмчлөх зохицуулалтыг НОСК-иас хийсэн бөгөөд иргэд өөрсдийн орлогодоо нийцүүлэн төлөх хугацаагаа сонгох боломжтой. Тодруулбал, “Ахмадын хотхон”-ы 901, 902 дугаар байранд амьдарч буй иргэд түрээслээд өмчлөх хэлбэрт шилжүүлснээр иргэд байрныхаа талбайгаас хамаараад
5 жилийн хугацаанд сард 410-710 мянган төгрөг
10 жилийн хугацаанд сар бүр 280-410 мянган төгрөг
төлөөд өмчлөх боломжтой аж.
Харин Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны нутагт байрлах энгийн түрээсийн 63-1, 63-2 дугаар байрны оршин суугчид сард 632-996 мянган төгрөг төлөөд таван жилийн дараа байраа өмчлөх боломжтой. Өрхийн орлогодоо нийцүүлэн хугацааг 10 жил болговол сард 365-576 мянган төгрөг төлж болох юм байна. Мөн боломжтой иргэд иргэд төлбөрөө урьдчилан төлж болохыг ч НОСК-ийн захирал Б.Сүхбаатар хэлсэн байна. Тэрбээр “Дээрх байрнуудыг төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан учраас төлбөрт хүү бодохгүй. Төвлөрч буй хөрөнгөөр эргүүлээд түрээсийн орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Цаашид иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах ажлыг үе шаттай зохион байгуулна” гэжээ.
Энэ удаад 370 гаруй орон сууцыг иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрээр олгохоор болоод байгаа юм байна.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ