Чингэлтэй дүүргийн худалдааны төв, үйлчилгээний газруудад covid-19 халдвараас сэргийлэх арга хэмжээний зааврыг хэрэгжүүлэн ажиллаж байна

2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр "Худалдааны төв, үйлчилгээний газруудад коронавируст COVID-19 халдвараас сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний заавар”-г баталж Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон зах худалдааны төвүүдэд хүргүүлсэн. Тус зааврын хүрээнд байгууллагын ажиллагсад, түрээслэгчид болон үйлчлүүлэгчдийн хяналтын шугамаар нэвтрүүлж, гарыг халдваргүйжүүлэх, биеийн халууныг үзэх ажилтныг томилж, зайнаас халуун хэмжигч ашиглан бугуй орчмоос халууныг хэмжин үйлчлүүлэгчдийг гаднаас нэвтрүүлж байна.
Байгууллагын гадаад дотоод орчинд 14 хоног тутам тусгай зөвшөөрөл бүхий ахуйн шавьж мэрэгч устгах, ариутгал, халдваргүйжилтийн мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэлийг хийлгэж дотоодын хяналтыг сайжруулж халдваргүйтгэлийн бүртгэл нээж ажиллаж байна. Томоохон зах худалдааны төвүүдийн нийтийн эзэмшлийн зам талбайн халдваргүйтгэлд бүрэн хамрагдсан байна. Мөн зааврын дагуу гадуур хүүхдээ дагуулж явахгүй байх, хүүхэдтэй хүнийг зах худалдааны төв нэвтрүүлэхгүй байх зэрэг арга хэмжээнүүдийг бүрэн авч хэрэгжүүлэн ажиллаж байна.ХҮНС, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

скачать dle 12.0

Холбоотой мэдээ