Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд хөрсний ус зайлуулах шугам хийгдлээ
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Олон булагтай” цэцэрлэгт хүрээлэнд хөрсний ус зайлуулах системийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж дууслаа. Тус цэцэрлэгт хүрээлэнд өвөлдөө хөрсний болон булгийн усны ундаргаас үүдэлтэй халиа дошин, халтиргаа гулгаа үүсч ойр орчмын айл өрхүүдэд хүндрэлтэй нөхцөл байдал бий болдог байсан.
Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамжаар 330 сая төгрөгийг шийдвэрлэж хөрсний ус, ундаргыг хэвийн болгох далд шугамын ажил хийгдэж эхэлсэн.
Уг ажлыг Улаанбаатар хотын Геодези усны барилга байгууламжийн газар богино хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө. Мөн цаашдын ашиглалтад хамгаалалтыг бүрэн хариуцах юм.