Хувьцааны тоогоо шалгах боломж
"Эрдэнэс-Тавантолгой" компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцаа эзэмшигчиддээ тавдугаар сараас эхлэн ногдол ашиг өгөхөөр шийдвэрлээд байна. Нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96 мянга 480 төгрөг оногдоно. Тухайлбал, 1072 хувьцаатай 1080592 иргэн байгаа бол 1063 хувьцаатай 56346, 741 хувьцатай 334519 иргэн тус тус байна. Түүнчлэн иргэдийн хувьцааны тоо, хэмжээ өөр өөр байгаа. Тиймээс хувьцааны тоогоо хэрхэн шалгахыг танилцуулъя.
- Хувьцааны талаарх хамгийн үнэн бодит мэдээллийг компанийн mn вэб сайт, пэйж хуудас болон "Эрдэнэс-Тавантолгой” апликейшн, 1072 пэйж хуудас, 1800-1072 тусгай дугаараас авах боломжтой.
- Хувьцаа эээмшигч иргэн ett.mn сайтаар орж, НЭВТРЭХ хэсэгт дарж регистерийн дугаар болон утасны дугаараа оруулна. Харин утаснаас бол "Playstore”, "Аррstore”-оос "Эрдэнэс-Тавантолгой” гэж хайгаад нэгдсэн бүртгэлийн апликейшнийг татаж суулгана.
- Аппликейшн татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхэгийг шалгах, хянах. мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэрэг боломж бүрдэнэ.
- Хэрвээ аппликейшнийг анх удаа ашиглах гэж байгаа бол ногдол ашиг хэсэгт дарж регистерийн дугаар, утасны дугаараа оруулан нэвтэрч орсны дараа дэлгэрэнгүй мэдээллээ бөглөөрэй. Ингээд та өөрийн хувьцааны тоо ширхэг болон ногдол ашгийн хэмжээг харах боломжтой.
- Данс шалгах хэсэгт орж "Эрдэнэс-Тавантолгой” компанийн хэдэн ширхэг хувьцаатай болохоо шалгахыг хүсвэл өөрийн регистерийн дугаараа оруулж шалгаарай. Мөн данс нээлгэсэн брокерийн компаниа харж холбоо барих мэдээллийг авч болно.
- Үнэт цаасны компаниуд хэсэгт орж Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй брокерийн компаниудын хаяг, байршил, утасны дугаар бүхий мэдээллийг авч холбогдон хувьцааны дансаа нээлгэж үйлчлүүлэх боломжтой.