“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК Топ 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа

"Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрөгч 2019 онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж ашгийн хэмжээгээрээ Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийг тэргүүлж байгаа юм.
2019 онд "Эрдэнэс-Тавантолгой” ХК нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж Монгол Улсын хэмжээнд анхдагч болсон. Түүнчлэн ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлэн ажилласан. Үүнээс гадна ТӨБЗГ-аас хийсэн засаглалын үнэлгээгээр тэргүүлж, Үндэсний Аудитын газраас хийсэн шалгалтаар зөрчилгүй гарчээ.

Нийт борлуулалтын орлого
1 тэрбум ам.доллар
Нийт борлуулалтын хэмжээ /ачилт/
15.5 сая тонн
Нийт экспортын хэмжээ
13.7 сая тонн
Улсад төвлөрүүлсэн татвар, төлбөр, хураамж
736 тэрбум төгрөг
Цэвэр ашиг
1 их наяд 35 тэрбум төгрөг
2019 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлого 34.3 их наяд төгрөг бөгөөд энэ нь ДНБ-ий 93 хувь, төлсөн татварын хэмжээ нь 6.3 их наяд төгрөгт хүрч татварын нийт орлогын 65 хувийг бүрдүүлж байна. .jpg)

