Өнөөдрөөс эхлэн Гашуунсухайтын боомтоор нүүрсний экспорт хийж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” компаниас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн орох гарах хөдөлгөөн, хилийн нэвтрэх хөдөлгөөнийг нээгээд байна. Үүнтэй холбоотойгоор Цагаан хаднаас Гашуунсухайтын боомтоор нүүрсний экспорт хийж эхэлж байгаа юм.
“Нүүрс тээвэрлэлтэд ойролцоогоор 90 гаруй компанийн 2000 гаруй жолооч ажиллах бөгөөд тэдний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан байх ёстой. Иймд онцгой бүсэд ажиллаж байгаа жолооч нар хамгаалалтын хувцас хэрэглэхээс гадна машинаасаа гарахгүйгээр тээвэрлэлт хийх юм.. Нүүрс тээвэрлэлт нь энэ долоо хоногийн лхагва, пүрэв гараг гэхэд жигдэрч эхэлнэ” гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг мэдээллээ.
Эх сурвалж:ТӨР.МН, Т.АЛТАНЗАГАС
скачать dle 12.0

Холбоотой мэдээ