Эрдэнэс Тавантолгой ХК: Өнөөдрийн байдлаар 1 сая 854 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэсэн

 
Даваа гариг бүр иргэдэд өгдөг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн мэдээллийг хүргэж байна. Энэ удаа ногдол ашиг тараах болсонтой холбоотой мэдээллийг өглөө.
Эрдэнэс Тавантолгой ХК-д 1072 хувьцаа гэж юу болохыг мэдэхгүй хүмүүс маш их хандаж байгаа аж. Тус компанийн 1072 мэдээллийн төв болон онлайнаар бүртгэж буй системээр 80 мянган иргэн шинээр бүртгүүлж, 63 мянган иргэн ногдол ашгийн хэмжээгээ шалгасан байна. Шалгагдсан гэдэг нь бүртгэгдсэн гэсэн үг. 1072 хувьцааны дансаа цахимаар бүртгүүлцгээе аянг эхлүүлж байгаа юм байна.
Эрдэнэс Тавантолгой ХК үйл ажиллагаа хэсэг бүлэг бүхий хүмүүсийн үйл ажилллага биш болсон 2.5 сая иргэний хяналт дор үйл ажиллагаага явуулж байна. Эдгээр 2.5 сая иргэн 2019 оныхоо ногдол ашгийг анх удаа авах гэж байгаа.
Зарим нэг иргэд ногдол ашигаараа өөр зүйлд хөрөнгө оруулалт хийе гэсэн энэ боломжтой. Тэдгээр иргэд Монгол Улсын Засгийн газарт цэцэрлэг, сургууль барих, төмөр зам барихад нь ногдол ашгаа хандивлаж болно. Түүнээс биш ногдол ашгаа авья гэж байгаа хүмүүсийн өмнөөс  компани, Засгийн газар дуугарч болохгүй гэдгийг хэвлэлийн хурлын үеэр компанийн удирдлагууд онцоллоо.
Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгальмаа: Эрдэнэс Тавантолгой ХК 2019 оны ногдол ашгаа тараахаар нийтэд зарлаж байгаа. Өнөөдрийн байдлаар 1 сая 854 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэсэн байна. Дансаа нээлгээгүй иргэд онлайнаар болон үнэт цааны компани дээр очиж, нээлгэж болно. Иргэд маань хувьцааны дансаа давхардуулж нээлгэж байгаа тул хамгийн эхэнд данстай эсэхээ шалгахыг зөвлөж байна. Манай компанийн сайтаар орж шалгах боломжтой. Мөн 158989 дугаар өөрийн регистрийн дугаараа латин үсгээр оруулахад мэдээлэл нь гарч ирнэ.
Үүний зэрэгцээ, хэрвээ та ногдол ашгаа авах гэж байгаа бол бүртгүүлсэн үнэт цаасны компани дээрээ очиж, ямар арилжааны банкны харилцах дансаа баталгаажуулах ёстой. Үүгээр ногдол ашгийг баталгаажуулсан данс руу шилжүүлнэ. Хэрвээ та давхар өөр компанийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компанийн ногдол ашиг тэрхүү харилцах данс руу нь орно. Хэрвээ харилцагч арилжааны банкаа эсвэл харилцах дансаа өөрчилбөл тухайн үнэт цаасны компани дээр очиж, шинэ дансаа баталгаажуулах ёстой.
Updown.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ