“Чингис хаан” нисэх буудлын нэрийг “Буянт-Ухаа” болгон өөрчилсөн

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяанд олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар үйлчилгээ болон онцгой байдал иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглагдах юм.

Гэхдээ одоогоор Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас агаарын хөлөг буух, хөөрөх үйл ажиллагаа албан ёсоор эхэлтэл “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын өмнөх үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.
Өнөөдрийн байдлаар “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас МИАТ ТӨХК олон улсад тусгай үүргийн нислэг үйлдэж байгаа бол Хүннү эйр, Аэромонголиа авиа компаниуд орон нутагт хуваарьт нислэг үйлдэж байна.