“Хийморь” кино хийморьтой байна
“Хийморь” нэртэй уран сайхны кино дэлгэцэнд гарахтай зэрэгцээд өө сэв хайх дуртай монголчууд ийм байна, тийм байна, дутуу дулимаг болж гэх зэргээр багагүй шүүмж өрнүүлсэн. Тэгвэл бидний шүүмжлээд байсан уг киног дэлхий шагшин магтаж байна.
Алдарт “Хүрэн морь найраглал”-аас сэдэвлэсэн "Хийморь" уран сайхны кино АНУ-ын Сандегод болсон ОУ-ын кино наадамд оролцож шилдгийн шилдгээр шалгарчээ.
Ч.Лахмсүрэн гуайн энэхүү зохиолоос сэдэвлэсэн уг кино өмнө нь Оскарт нэр дэвших эрхээ авч байсан бөгөөд ийнхүү хэр зэрэг уран бүтээл болохоо харуулж чадлаа.
Тус киноны найруулагчаар жүжигчин Г.Эрдэнэбилэг ажилласан бөгөөд өмнө тус киногоороо ХБНГУ-д болсон “Oldenburg International Film Festival”-д оролцохдоо “ “Кино урлагийн амин сүнс” шагналыг хүртэж байсан билээ.
Морио дээдэлдэг монгол түмний эл бүтээлийг ОУ-ын кино судлаачид, Монгол үнэртсэн, Монгол хүн байгальтайгаа шүтэлцэж байдаг төдийгүй, монгол хүний хамгийн сайхан нөхөрлөл, нинижн сэтгэлийг харуулсан уран бүтээл болсон гэж үнэлж, дүгнэсэн байдаг.