Оскарын наадамд нэр дэвшиж буй "Хийморь" УСК

Three Flames Pictures болон Nomadia-ын хамтарсан уран бүтээл "Хийморь" /The Steed/ уран сайхны кино 92 дахь удаагийн Оскарын наадамд "Шилдэг Олон Улсын Уран Сайхны Кино" төрөлд өрсөлдөж байгааг албан ёсоор зарлалаа.
Тус төрөлд нийт 93 орны кино өрсөлдөх бөгөөд дараагийн шатанд 10 киног шалгаруулах аж.
“Академи авардс” кино наадмын шилдэг найруулагч, Гран при шагналын эзэн Г.Эрдэнэбилэгийн төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн, найруулсан тус уран сайхны кино Герман улсын OLDENBURG FILM FESTIVAL-д оролцож, “SPIRIT OF CINEMA AWARD“ шагналыг хүртсэн юм. Өдгөө San Diego International Film Festival-д шалгаран өрсөлдөж байгаа төдийгүй Америкийн кино академийн дээд шагнал Оскарт өрсөлдөж байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ