Тэр эргэж ирнэ
- “Хуруухан чинээ хаан”-ы үлгэр ба НОМТ-
Н.Номтойбаяр гэх энэ нэр улстөрийн тавцанд яалт ч үгүй өөрийн гэсэн өнгө төрх, ёс жаягийг илтгэдэг болоод удчихаж.
Н.Номтойбаяр гэх энэ нэр улстөрийн тавцанд яалт ч үгүй өөрийн гэсэн өнгө төрх, ёс жаягийг илтгэдэг болоод удчихаж.
Түүнийг өчигдөр яллачихлаа. Гэхдээ эрх баригчдын хийж буй энэ үйлдэл ичмээр. Ард түмний тархийг эсэн бусын зүйлээр угааж, хордуулж чадаж байгаагийн нэг хэлбэр нь энэ.
Түүнийг “Цагаан суварга”-ын ордыг авсан бас 36 лиценз эзэмшдэг гэх мэдээллээр ард түмэнд муухай харагдуулахыг хичээж байгаа. Өөр юугаар ч муухай харагдуулж чадахгүй.
Тэгвэл Цагаан суваргын тухай хэн сайн мэдээд байгаа юм бэ. Үнэндээ Цагаан суварга ямар байдалд байсныг мэдэж байгаа хүн хэр олон байгаа юм гэх асуултууд урган гарах нь мэдээж.
Түүнийг стратегийн орд газрыг УИХ-д нөлөөлөх замаар лоббидож “стратегийн орд биш” болгож авсан гэж ярьдаг. Тэгвэл үнэн хэрэгтээ нөөцөд бүртгэж аваагүй, дутуу байсан гэдгийг нь мэдэх хүмүүс байдаг ч ер дуугардаггүй гэж байгаа. Мөн түүний 36 лицензийн тухайд гэхэд 12 нь элс, шавар, хайрганых. Гэтэл энэ нь цемент үйлдвэрлэх гол түүхий эд болж байх жишээтэй. Өөрсдөө цементээ үйлдвэрлэж чадаж байгааг харж байж яагаад “Бид үйлдвэрлэж байна” гэхгүй 12 лиценз гэдэг өнцгөөс нь хараад байгаа юм бэ... Товчхондоо бол энэ мэтээр түүнийг муухай харагдуулахыг хичээж буй юм.Тэгвэл түүний компанийн үйлдвэрлэсэн цементээр өнөөдөр хэчнээн айл өрх орон сууцанд орж, тав тухтай амьдарч байгаа бол гээд цааш хөврүүлж бас болно...
... Гэхдээ миний мэдэх Номтынхон үнэнхүү шазруун нөхдүүд. Аав нь тагнуулд ажиллаж байсан учраас түүнийг тагнуулд бараг л арын хаалгаар ажилд авсан гэж ярих нь бий. Тэгвэл тагнуулын байгууллага хэнээс ч хараат бус байж чаддаг ганц байгууллага. Тийм дээ ч тагнуулын байгууллагыг "Ороход босго өндөр ч гарахад хаалга нь хаалттай" гэдэг. Гэхдээ тэр тагнуулын ажлаас шантраагүй, 2 ч удаа тус байгууллагад ажилласан “Бэлтгэл офицер”.Дээр өгүүлснээр тэднийг шазруун гэсний учир нь Номтынхон 3 үеэрээ хэлмэгдэж буйг хэлж буй юм. “Өвөө нь Маршалыг нүд аньснаас хойш, аав нь хамаатныхаа хүнтэй таарч ярилцсанаас болж эднийхний амьдрал орвонгоороо эргэсэн байдаг. Мөн ээжийнхээ талаас ч хэлмэгдлийг дэндүү мэдэрсэн гэдэг. Тийм дээ ч, буриадын бүлээн цус түүний биеэр гүйж байгаа учраас ийм шазруун байгаа хэрэг...... Тэр зүгээр л өөрөө улс төрд гүйгээд ороод ирсэн юм биш. Түүнийг улс төрд ороход нөлөөлсөн хүн бол АНУ-ын Индиана мужийн Валпарайсо Их сургуулийн зөвлөх багш нь. Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврт сурч байсан тэрбээр сонгон суралцах 40 кредит цагийг нийгэм судлал, улс төрийн чиглэлээр сонгосноос түүний улстөрд орох гараа эхэлж. Учир нь Америк зөвлөх багш нь түүнд “Бизнес гэхээсээ илүү улс төрийн чиг баримжаагаар сур, үндсэн мэргэжил чинь улс төр судлаач, бизнесийн удирдлага бол хос мэргэжил чинь гэж харагдаад байна” гэж зөвлөсөн байдаг. Магадгүй өнөөдөр тэрбээр бизнесийн мэргэжлээрээ ажиллаж, амьдарч байсан бол “5.5 жилийн хорих ялыг сонсохгүй байсан биз.
Гэхдээ тэр ингэж бодоогүй. Яагаад гэвэл тэр улам хатуужиж, шатрын нүүдлээр бол 3 байтугай, 5 нүүдлийн цаадахыг харж суугаа. Мөн түүний цусанд тэмцэгчийн эд эс бий. Бас тэр хэрээр тэр улам ухаажиж, мэдэж, мэдэрч байгаа.Тэр хэнээс ч юунаас ч айдаггүй. Бас хүний нүд рүү эгц харж байгаад ярьдаг. Гэхдээ эрээ цээргүйдээ бус харин ичиж, эмээх зүйлгүй учраас нүд цавчилгүй харж, ярьдаг.
Тэр улстөрийн ертөнцөд орж ирсэн цагаасаа эхлээд ёстой л балбуулсан. Боксоор бол мешок болтлоо нүдүүлсэн ч өөрийгөө өмөөрч нэг ч удаа гонгинож байсангүй. Үүнээс түүний эр хүний хуйх, улстөрч болж байгаа нь мэдрэгддэг.
НОМТ өнөө л хэнээс ч айдаггүй шулуун зангаараа байсан тул ах нарынхаа аашийг хөдөлгөчхөж.Уг нь бол “Баяраа өөрөө унаад бэртчихсэн юм билээ” гэдэг шиг ЗГ-ын бүрэлдэхүүнд орж ажиллахдаа тэрбээр залуус, оюутнуудад ашигтай зүйл их хийсэн...гэх зэргээр тухайн үеийн ЗГ-ын хамаг сайн сайхан ажлыг санаачилсан, хийсэн. Түүнийг НХХЯ-ыг тэргүүлж байхдаа “Хөдөлмөрийн зээл” гэгчийг гардаж хийсэн гэж байгаа боловч уг зээлийг олгоход гол дүрд нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн дүү тоглосон гэдгийг даяараа л мэднэ шүү дээ. Энэ мэтээр түүнийг харлуулж эхэлсэн.Үнэндээ, бас товчхондоо бол “Өөрөөсөө өндөр хүний толгойг цавч” гэдэг “ “Хуруухан чинээ хаан”-ы үлгэр хурдтай үйлчилж эхэлсэн гэсэн үг.Харин Номттой нэгэн үе улстөрд хөл тавьсан нөхдүүд “Хал цэргүүд” болох ах нэр дээрээ хов зөөгөөд шарвалзаад гүйгээд очицгоосон. Харин тэр тэгээгүй. Тиймдээ ч өнөөдөр ийм хугацааны ял сонсчхоод сууж байна. Зарим нь нус нулимстайгаа холилдоод ах нар дээрээ гүйж очсон. Харин тэр огт тэгээгүй... Шалтгаан нь өөрийнхөө үзэл бодолд үнэнч, байр сурьтаа бат байж чаддаг.Тэгээд ч тэр нэгэнт улстөрч болчхож. Тийм дээ ч түүнийг дэлхийн хэвлэлүүд бичээд эхэлчхэж.Өнөөдөр нартай ч түүний дотор саргүй шөнө шиг байгаа нь мэдээж. Удахгүй сар ч гарна, тэр бас өвгөд шигээ цагаадах нь ч тодорхой.Уг нь Номт нуруугаар тийм өндөр биш учраас “Хуруухан чинээ хаан”-ы зарлигаар толгойгоо цавчуулахгүй байж болох байсан ч түүний оюун ухаан, үйл хэрэг нь шударга, үзэл бодол нь бусдаас өндөр байсан учраас ийнхүү “Пять, Пять” болоход хүргэчихлээ. Нар мандадгаараа мандаж, сар ч гарна, бас тэр эргэж ирнэ.