Талийгаачийн хүүхдүүд мэдээлэл хийж Н.Номтойбаяр “эгдүүцэв”



УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд зуурдаар таалал төгссөнтэй холбогдуулан түүний гэр бүлийнхэн өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн.
Тэд  "Бүтэн 8 сар бид их тэслээ чимээгүй байлаа. Их ч хүнд өдрүүд өнгөрч байна. Гэтэл сүүлийн үед улс төрийн зорилгоор ашиглах байдал илт болоод ирлээ. Бид иймд үнэн зөв мэдээллийг хүргэе гэж шийдсэн.
Бидний хүргэх мэдээлэл бол баталгаатай эх сурвалжтай. Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй багийн дүгнэлт гарсан. Дэлгэрэнгүйгээр унших боломжгүй олон хуудас,  эмнэлгийн үг хэллэг гээд анхаарал татсан зүйлийг хүргэе.
  • Баруун нүдний чиглэлд хүч үйлчлэлтээр ухархайн дээд хананд хугаралт үүссэн.
  • Хүзүүний зүүн хажууд 7х5 см улайлт үүссэн.
  • Өвчний улмаас цус харваагүй, гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүсэн.
  • УИХ-ын нэр бүхий гишүүнийг полиграфын тест авсан. Сэтгэл санааны хувьд гэм буруугүйн түгшүүрийн мэдрэмж өндөр гэж гарсан.
Мөн “Хэргийн газрын үзлэг хийх явцад гар утсыг хураан авсан. Үзлэг шинжилгээ хийгээд буцаагаад хүлээлгэж өгөхөд утсан дээр ямар нэгэн мэдээлэл байгаагүй.  Үйлдвэрээс авахад ямар байдаг  билээ яг тийм болсон байсан. Сэргээх боломжгүй байна гэсэн дүгнэлт гарсан.
Хэргийг шалгах явцад нэр бүхий этгээд 13 секундын бичлэг байгаа гэж мессеж илгээсэн. Тэр хүн тогтоогдсон ч одоо мэдэхгүй хараагүй, өөр хэрэгт шалгагдаж байгаа гэсэн.  Энэ бас л эргэлзэх асуудал.
Шүүх эмнэлэгтэй холбоотой асуудал бас байсан. Задлан шинжилгээ явуулахын өмнө рентген зураг IMR шинжилгээ хийлгэх хүсэлт тавихад хүлээж аваагүй, онош дутуу, шинжилгээг дутуу хийсэн нь тогтоогдсон.
Цагдаагийн байгууллагаас шинжээч томилохдоо  хурууны хээ байна уу гэдгээс эхлэх ёстой байтал шууд  дотор нь юу байна гэж үзсэн. Уг нь биологийн ул мөр байна уу гэдгийг үзэх ёстой байсан" гэх зэргээр мэдээлсэн юм.
Харин Г.Батхүү агсны  хүүхдүүд өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр  өөрийн твиттер хуудсаараа дамжуулан
АПУ-гийн NTV ийм кино зохиол бичээд, хэвлэлээр зохион байгуулалттай тараах гэж байгаа юм байна. Цагдаад шалгуулахаар өгнө. Цагдаагийнхан хэргийн бодит үнэний талаар мэдээлэл хийхийг шаардаж байна” хэмээн жиргэжээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь  Г.Батхүү агсны хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн гэх үндэслэлээр 11 сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 21.2 дугаар зүйл буюу худал мэдүүлэх гэх зүйл ангид заасны дагуу туслахын хамтаар яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа юм.
Түүний  бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн долоо хоногт Улсын Ерөнхий прокуророос УИХ-д тавиад байгаа билээ. Гэвч УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ч.Улаан гадаад томилолттой байгаа гэдэг шалтгаанаар уг асуудлыг шийдэх хурал хойшлоод байгаа билээ.
Эх сурвалж:erenews.mnскачать dle 12.0

Холбоотой мэдээ