Б.Хурц нарыг шүүх хурал үргэлжилж байна

09.00 цагт Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.11 цагт ирц бүртгэснээр эхэлсэн байна.
Тэднийг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр буруутган шүүж буй юм.
Уг шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт буюу долдугаар сарын 16-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. Эхний өдрийн шүүх хуралдаанд С.Зориг агсны гэргий Б.Булган оролцжээ.