Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж, зам талбайг чөлөөллөө

 Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд иргэдээс ирсэн гомдол саналын дагуу газар чөлөөлөх арга хэмжээг аван ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэр Мах импекс ХХК-ийн урд, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан гурван ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж, зам талбайг чөлөөллөө.
38 хорооны энэ хэсэг явган хүн битгий хэл машин тэрэгтэй нь зөрөхөд хэцүүхэн газар ажээ. Шалбааг усаар дүүрсэн нүх, барилгын материал зөөх хүн даацын автомашин. Олон өдөр орсон борооны усаар урсаж ирсэн сул шороо зам дагуу ихээр хуралдаж лаг шавар үүсч. Нарны илчинд эхнээсээ хатан пургих цагаан тоос. Замын шавхай цацагдсаар тийм гэхийн тэмдэггүй болсон явган хүний зам дээр гурван ТҮЦ эгнүүлэн байршуулсанаар явган зорчигч авто замаар явахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байжээ.
СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА


скачать dle 12.0

Холбоотой мэдээ