Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд ноён Цай Вень Руйг хүлээн авч уулзав

 Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ноён Цай Вень Руйг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр цаг үеийн асуудлаар хүлээн авч уулзав. БНХАУ-ын хөнгөлөлтэй зээл, буцалтгүй тусламжаар баригдах гэж буй шинэ Төв цэвэрлэх байгууламж, Ногоон нуур 1008 айлын орон сууцны төслүүдийг Ковид 19 цар тахлын үед урагшлуулах асуудлаар санал солилцлоо. Мөн цаашдын хамтын ажиллагааны саналуудыг ярилцаж, хоёр улсын барилга, хот байгуулалтын салбарын чадавхыг бэхжүүлэхэд түлхүү анхаарч ажиллах талаар санал нэгдэв.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ