Г.Алтан: Банк яаж хохирсон юм

 
Ш.Батхүү, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох долоон эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр өнөөдөр хэлэлцэж байна. Энэ үеэр манай сайтын сурвалжлагч яллагдагч Г.Алтангаас "Таныг буруутгаж байгаа хоёр үндэслэл байгаа. Залилан, хуурамч бичиг баримт бичиг баримт бүрдүүлсэн гэх хоёр асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ" хэмээн асуухад "Би мөнгө зээлдүүлсэн юм байхгүй юу. Зээл өгч байгаа хүн хуурамч бичиг баримт бүрдүүлэх үү" хэмээв. Мөн "32 сая ам.доллар Ш.Батхүүд зээлүүлсэн гэж Та ярьдаг. Энэ мөнгө чинь сүүлдээ банк хохироосон асуудал руу орчихоод байгаа юм уу" гэх асуултад "Банк яаж хохирсон юм" гэх хариултыг өглөө.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт гаргаж шүүхэд хүргүүлсэн уг хэргийн шүүх хурал энэ сарын 5-ны өдөр товлогдсон ч шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нар нэмж өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах,Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч н.Ундрах-Эрдэнэ нэмэлтээр нэр бүхий гэрчүүд оролцуулах зэрэг хүсэлтүүд гаргасан тул шүүх хуралдааныг өнөөдөр хүртэл хойлшлуулаад байсан юм.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ