Warning: trim() expects at least 1 parameter, 0 given in /home/setgu375/public_html/plugins.php on line 2
ХАБЭА-н ажилтнуудын дунд “Биеийн тамир-Эрүүл мэнд” уралдаан боллоо » Setguul.mn

ХАБЭА-н ажилтнуудын дунд “Биеийн тамир-Эрүүл мэнд” уралдаан боллоо

Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭАХ-ийн ажилтнууд үйл ажиллагааныхаа тулгамдсан асуудлуудыг судалж, сайжруулах чиглэлээр  есөн баг болон ажиллаж байна. Мөн биеийн тамир, спортоор дамжуулан ХАБЭА-н ажилтнуудын багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, эрүүл зөв хэвшлийг дэмжин төлөвшүүлэх зорилгоор энэ сарын 21-ний өдрийн 17 цагаас Эрүүл мэндийн зам дээр “БИЕИЙН ТАМИР - ЭРҮҮЛ МЭНД” уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уралдааны “100 метрийн буухиа гүйлт”, ”Бөмбөг залах”, “Дээс тоглох” төрөлдДЦС-ийн ХАБЭА инженерН.Мөнхбат,  ЗУЦ-ийн ХАБЭА инженерийн үүрэг гүйцэтгэгч  Л.Өгөөмөр,  ХАБЭА-н хэлтсийн хүнсний эрүүл ахуйч эмч Ц.Оюунгэрэл нар тэргүүн байрт шалгарлаа. Нийлбэр дүнгээр Т.Эрдэнэмөнх ахлагчтай “SfH”  баг түрүүлж талархал, мөнгөн шагнал хүртэв.                                                                                                                                                     Т.ЧУЛУУН


скачать dle 12.0

Холбоотой мэдээ

?>