ТЕГ. Цэнхэр дэвтэргүйгээр орлогоо тогтоолгох боломжтой болно
Татвар төлөгчид татварын шинэчлэлтэй уялдуулаад нийт иргэддээ татвар төлөгчийн дугаарыг олгож, орлогоо цэнхэр дэвтэргүйгээр тогтоолгох боломжтой болно. Татвар төлөгч цахим хаягаа шалгадагтай адил татварын албанд хандан, өөрийнхөө дансыг шалгадаг системд нэвтрэнэ. Суутгал нь одоо цэнхэр дэвтэр дээр бичигдэж, баталгаажих зарчмаар явж байгаа бол цаашдаа татвар төлөгчийн кодны дагуу автоматаар иргэний дансанд бүртгэгдээд явдаг системд шилжинэ.