Төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей 18 хүртэлх насны хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

 
Соёлын сайд С.Чулуун өнөөдрөөс эхлэн төрийн болон орон нутгийн өмчийн бүх музей 18 хүртэлх насны хүүхдэд үнэ төлбөргүй үйлчлэх тушаалыг гаргажээ. Уг тушаалд  2020 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 18 хүртэлх насны хүүхдүүдийг төрийн болон орон нутгийн өмчийн музейн байнгын болон түр үзэсгэлэнгийн танхимаар үйлчлүүлэх төлбөрөөс чөлөөлөх, уг тушаалын хэрэгжилтийг ханган, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг музейн удирдлагуудад даалгажээ.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ