“Алтан намар” үзэсгэлэн 10 дугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ


Нийслэлийн хүн амын хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлж, шинэ ургацаар хангах зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Алтан намар” үзэсгэлэн худалдааг найм дахь жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгийн Шаамар, Зүүнхараа Сант,Зүүнбүрэн, Хушаат зэрэг сумдын 20 гаруй тариаланчид нийслэлчүүдэд хүнсний ногоогоо худалдаалж байна.
Тариаланчдын худалдаалж байгаа хүнсний ногоонд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалын дагуу Мэргэжлийн хяналтын хэлтэс, Засаг даргын Тамгын газар хамтран  хяналт шалгалт хийж, эрүүл ахуйг хангасан байна.
Сэлэнгэ аймгийн тариаланч О.Байгальмаа: “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд хоёр дахь жилдээ оролцож байна.  Орон нутгийн харьяалалтай, тариаланч биднийг дэмжин жил бүр бизнес эрхлэх газар талбай гаргаж өгдөгт Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт баярлалаа. Нөгөөтэйгүүр Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээг ойр төхөм болгож шинэ төмс, хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлж байгаадаа иргэн хүний хувьд баяртай байна гэж сэтгэгдлээ илэрхийллээ.
“Алтан намар” үзэсгэлэн худалдаа ирэх 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ялалтын талбайд үргэлжилнэ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ