Дүүргийн хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол сургалт, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөлүүдийн хамтын ажиллагаа сэдэвт семинар зохион байгууллаа
Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл, Мэргэжлийн боловсрол сургалтын салбар зөвлөл, Залуучууд хөгжлийн зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулах зорилгоор “Дүүргийн хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол сургалт, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөлүүдийн хамтын ажиллагаа” сэдэвт семинарыг зохион байгууллаа.
Семинарт Чингэлтэй дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Хадхүү, тус зөвлөлүүдийн гишүүд зэрэг нийт 25 оролцогч оролцлоо. Семинараар хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хөтөлбөр 2020, ядуурал, ажилгүйдлийг бууруулах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн хамтын ажиллагаа, тэргүүн туршлага зэрэг сэдвүүдээр хэлэлцсэн юм.