“Шилдэг мөрдөгч-2020” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны түүхт 74 жилийн ойн хүрээнд “Шилдэг мөрдөгч-2020” тэмцээний нээлт өнөөдөр /2020.09.09/  боллоо. Тэмцээний нээлтэд  тус тэмцээнийг санаачлагч Монгол Улсын гавьяат хуульч Д.Алтангэрэл, удирдлагуудын төлөөлөл, алба хаагч нар оролцож, “Сүлд” чуулгын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Анх 1993 онд Улсын Мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Алтангэрэлийн шийдвэрээр “Мэргэжлийн аварга мөрдөн байцаагч” тэмцээнийг аймаг, нийслэлээс шалгарсан 43 мөрдөн байцаагчийг оролцуулан зохион байгуулж, тус газрын Чухал хэргийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан цагдаагийн дэслэгч А.Эрдэнэбаяр түрүүлж байсан түүхтэй.
Энэ удаагийн тэмцээнд   цагдаагийн байгууллагын 50 гаруй нэгжээс шалгарсан 54  мөрдөгч нараас гадна Авлигатай  тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын  мөрдөгч гээд нийтдээ  54 мөрдөгчийн  гурван өдрийн турш өрсөлдөн дүнгээ гаргах юм.  Энэ удаагийн тэмцээн хамгийн олон оролцогч оролцож байгаагаараа онцлогтой. Мөрдөгч нар хууль эрх зүйн мэдлэг сорих тест, галт зэвсгээр буудах, авто хэрэгсэл, техниктэй  харьцах зэрэг нийт найман төрөлд хурд хүч авхаалж самбаа сорин оролцож байна.
27 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус тэмцээний гол зорилго нь мөрдөгчдийн албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх, мэдлэг ур чадвар, бие бялдар, мэдлэг чадвараа дээшлүүлэх, мөрдөх ажиллагааны чанар үр дүнг ахиулах, цагдаагийн байгууллагын олон талт үйл ажиллагааг нь олон нийтэд хүргэх юм.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ